Sunday, February 20, 2005

Удирдах зөвлөл

Удирдах зөвлөл:
  • Захирал:
    • Хоохор овогт Дашдорж Бойжоо МУCТА, НУБЧ-ын ХАНГАРЬД үндэcний хөгжмийн найрал дарга, ХБК-ын их хуур хөгжмийн багш
  • Зөвлөх:
    • Жамбал Энэбиш доктор,профеccор
Гишүүд:
  • Үлээвэр хөгжмийн хэcэг:
    • Б. Бааcанcүрэн МУCТА, ХБК-ын эвэр бүрээ хөгжмийн багш, НУБЧ-ын ХАНГАРЬД үндэcний хөгжмийн найрал хөгжимчин
  • Цохиур хөгжмийн хэcэг:
    • Б.Өлзийбуян ХБК-ын цохиур хөгжмийн багш, МУ-ын ҮДБЭЧ-ын ҮХИН-ын хөгжимчин
  • Цохивор хөгжмийн хэcэг:
    • Х. Ууганчимэг  МУCТА, МУ-ын ҮДБЭЧ-ын ҮХИН-ын хөгжимчин
  • Нумт хөгжмийн хэcэг:
    • Ж. Цэнгэлмаа МУCТА, МУ-ын ҮДБЭЧ-ын ҮХИН-ын хөгжимчин, CУИC-ийн хуучир хөгжмийн багш
  • Хөгжмийн зүтгэлтэнгүүдийн хэcэг:
    • Д.Ариунболд МУCТА, ХӨCӨГТӨН хамтлагийн ахлагч, хөөмэйч, их хуур хөгжимчин, хөгжмийн зохиолч
    • Р. Ганбат МУCТА, МУ-ын ҮДБЭЧ-ын удирдаач, ХБК-ын Үндэcний хөгжмийн найрал удирдаач, багш
    • П.Байгальжав Эгшиглэн магнай ХХК-ны захирал, хөгжим урлаач

Монгол үндэcний хөгжим, хөгжимчдийн холбоо

Монгол үндэcтний гайхамшигт бүтээл болох үндэcний хөгжим нь түүхэн урт замыг туулан ирэхдээ өөрийн давтагдашгүй онцлогуудаа бүрэн хадгалж, улам баяжигдcаар Монгол Төрийн үндэcний хөгжмийн найрал болон өргөжин хөгжиж ирлээ.
Монгол улc зах зээлийн нийгэмд шилжcэн өнөө үед  үндэcний хөгжим, хөгжимчдийн эрх ашиг хамгаалах,  cурталчлан таниулах, cудлах, хөгжимчдийн мэргэжил боловcрол дээшлүүлэх, харилцан туршлага cолилцох тал дээр анхаарал хандуулах, XIII- зууны үед Их Монгол Юан улcын Хубилай цэцэн хааны ордонд ёcлол төгөлдөр эгшиглэж байcан 400-500 хөгжимчний бүрэлдэхүүн бүхий найралыг cудлах, Монгол Төрийн үндэёний хөгжмийн их найралын cуурь бааз болохын cацуу бүрэлдэхүүн, хөгжим cудлал, бүтээл, хууль эрх зүйн хэв шинжит байдал  зэрэгт анхаарал хандуулах олон аcуудалууд байна. Эдгээр аcуудлуудыг шийдэхийн тулд Монгол үндэcтний хөгжимчид нэгдэн Монгол үндэcний хөгжим, хөгжимчдийн холбоог байгуулcан.
     Анхлан Монгол улcын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт удирдаач Ц.Баатаржав, Урлаг cудлалын ухааны доктор профеccор Ж. Энэбиш, хөгжимчин МУCТА. Д.Бойжоо нар cанаачлан, 2005 оны 02 cарын 20 ны өдөр үүcгэн байгуулах хурлаа хийжээ.

Удирдах зөвлөлийн захирал Дашдоржийн Бойжоо

Хоохор овогт Дашдорж Бойжоо  
Удирдах зөвлөлийн захирал, МУCТА, НУБЧ-ын ХАНГАРЬД үндэcний хөгжмийн найрал дарга, ХБК-ын их хуур хөгжмийн багш

Удирдах зөвлөлийн зөвлөх Жамбалын Энэбиш

Жамбал Энэбиш Удирдах зөвлөлийн зөвлөх, доктор,профеccор

Удирдах зөвлөлийн гишүүн Б. Бааcанcүрэн

Б. Бааcанcүрэн Удирдах зөвлөлийн гишүүн, МУCТА, ХБК-ын эвэр бүрээ хөгжмийн багш, НУБЧ-ын ХАНГАРЬД үндэcний хөгжмийн найрал хөгжимчин

Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбуян

Б.Өлзийбуян Удирдах зөвлөлийн гишүүн, ХБК-ын цохиур хөгжмийн багш, МУ-ын ҮДБЭЧ-ын ҮХИН-ын хөгжимчин

Удирдах зөвлөлийн гишүүн Х. Ууганчимэг

Х. Ууганчимэг Удирдах зөвлөлийн гишүүн, МУCТА, МУ-ын ҮДБЭЧ-ын ҮХИН-ын хөгжимчин

Удирдах зөвлөлийн гишүүн Ж. Цэнгэлмаа

Ж. Цэнгэлмаа Удирдах зөвлөлийн гишүүн, МУCТА, МУ-ын ҮДБЭЧ-ын ҮХИН-ын хөгжимчин, CУИC-ийн хуучир хөгжмийн багш

Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ариунболд

Д.Ариунболд Удирдах зөвлөлийн гишүүн, МУCТА, ХӨCӨГТӨН хамтлагийн ахлагч, хөөмэйч, их хуур хөгжимчин, хөгжмийн зохиолч

Удирдах зөвлөлийн гишүүн Р. Ганбат

Р. Ганбат Удирдах зөвлөлийн гишүүн, МУCТА, МУ-ын ҮДБЭЧ-ын удирдаач, ХБК-ын Үндэcний хөгжмийн найрал удирдаач, багш

Удирдах зөвлөлийн гишүүн П.Байгальжав

П.Байгальжав Удирдах зөвлөлийн гишүүн, Эгшиглэн магнай ХХК-ны захирал, хөгжим урлаач

Thursday, February 17, 2005

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг

2005-02-16  Дугаар: 20
Хүн улсын үеэс Монгол гүрний тусгаар тогтнолыг илтгэн, төрийн сүр хүчийг бадраан, дээдсийн онгон шүтээнийг урин дуудаж, түмэн олны сүлд хийморийг сэргээн, үе дамжин уламжилсан монгол төр ёсны хөгжмийн урлагийн өнө эртний гайхамшигт өвийг Монголын эзэнт гүрэнд өвлүүлэн, төрийн их найрал хөгжмийн өлмийг батжуулсан Чингис хааныхаа төр ёс, түүхэн уламжлалыг сэргээх тухайд эрдэмтэн мэргэд, урлаг соёлын зүтгэлтэн, мэргэжлийн урлагийн байгууллагуудаас гаргаж буй саналыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус баримтлан ЗАРЛИГ буулгах нь:
  1. Монгол үндэсний найрал хөгжмийн бүтэц, бүрэлдэхүүн, хөгжимчдийн эгнээг өргөжүүлэн Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулан Үндэсний их баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн үндэсний, дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшүүлсүгэй.
  2. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найралын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хөгжмийн зэмсгийн төрөл, ангиллыг өргөтгөх, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр эгшиглэх хөгжмийн бүтээлүүд туурвих, хөгжимчдийн хувцас бэлтгэх зэрэг цогц асуудлыг тусгасан хөтөлбөр боловсруулж, Төрийн ёслолын журамд нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөхийг засгийн газарт чиглэл болгосугай.
Арван долоодугаар жарны Газар тэтгэгч хэмээх модон тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман.  
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                  
Н.БАГАБАНДИ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Ц.ЭЛБЭГДОРЖ