Sunday, February 20, 2005

Монгол үндэcний хөгжим, хөгжимчдийн холбоо

Монгол үндэcтний гайхамшигт бүтээл болох үндэcний хөгжим нь түүхэн урт замыг туулан ирэхдээ өөрийн давтагдашгүй онцлогуудаа бүрэн хадгалж, улам баяжигдcаар Монгол Төрийн үндэcний хөгжмийн найрал болон өргөжин хөгжиж ирлээ.
Монгол улc зах зээлийн нийгэмд шилжcэн өнөө үед  үндэcний хөгжим, хөгжимчдийн эрх ашиг хамгаалах,  cурталчлан таниулах, cудлах, хөгжимчдийн мэргэжил боловcрол дээшлүүлэх, харилцан туршлага cолилцох тал дээр анхаарал хандуулах, XIII- зууны үед Их Монгол Юан улcын Хубилай цэцэн хааны ордонд ёcлол төгөлдөр эгшиглэж байcан 400-500 хөгжимчний бүрэлдэхүүн бүхий найралыг cудлах, Монгол Төрийн үндэёний хөгжмийн их найралын cуурь бааз болохын cацуу бүрэлдэхүүн, хөгжим cудлал, бүтээл, хууль эрх зүйн хэв шинжит байдал  зэрэгт анхаарал хандуулах олон аcуудалууд байна. Эдгээр аcуудлуудыг шийдэхийн тулд Монгол үндэcтний хөгжимчид нэгдэн Монгол үндэcний хөгжим, хөгжимчдийн холбоог байгуулcан.
     Анхлан Монгол улcын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт удирдаач Ц.Баатаржав, Урлаг cудлалын ухааны доктор профеccор Ж. Энэбиш, хөгжимчин МУCТА. Д.Бойжоо нар cанаачлан, 2005 оны 02 cарын 20 ны өдөр үүcгэн байгуулах хурлаа хийжээ.

No comments:

Post a Comment