Monday, July 12, 2010

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилт

Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын ЗГ-ын Хөтөлбөр батлах тухай 2006 оны 233 тогтоолоор Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг чанаржуулан өргөжүүлэх замаар Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найралыг 120 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу БСШУ сайдын “Монгол Төрийн Үндэсний их найрал хөгжмийн талаар авах зарим арга хэмжээний тухай ”2009 оны 7 сарын 14-ний өдрийн 302 тушаалаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг чанаржуулан өргөжүүлэх замаар Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найралыг бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллуулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, Үндэсний их найралын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдон зайлшгүй гарах зардлыг санхүүжүүлэн ажиллаж байна.
Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найралын хөгжимчдийн хувцасны загварыг шалгаруулж, ЗГ-ын 268 тогтоолоор 60.6 сая төгрөгөөр 140 хөгжимчний хувцас, 168.0 сая төгрөгийн өртөг бүхий хөгжмийн зэмсэгтэй болгосон нь Үндэсний Хөгжмийн их найралын төрийн статус, үндэсний агуулга, хэлбэрийг тодотгож, уран бүтээлийн чанар, чансааг ахиулсан чухал арга хэмжээ болов.
Үндэсний Хөгжмийн их найрал төрийн хүндэтгэл, ёслол, урлагийн арга хэмжээнд өөрийн байр сууриа эзлэн ажиллаж байна.

No comments:

Post a Comment